Sunday, August 16, 2009

Сонингийн нийтлэл ба тєрсєн сэтгэгдэл

Єнєєдрийн “Єдрийн сонин” (2009.08.17, Дугаар 198/3275)-д Ю.Дэлгэрмаагийн “Хvйсээ солиулах дон буюу гаж буруу зуршил” нэртэй нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Гомо, лесби зэрэг бэлгийн гаж буруу зуршилтнуудын тоо улам бvр нэмэгдэж, хvйсээ солиулах мэс засал хийлгэх нь хэвийн vзэгдэл болоод байна. Хєгжлийн сєрєг тал болсон иймэрхvv явдал бараг хавтгайрахад хvрлээ... Америкийн ганц хоёр мужид бэлгийн гаж буруу зуршилтнуудад гэр бvлээ батлуулахыг зєвшєєрсєн хууль баталснаас нилээд хэл ам таталсан...” гэх зэргээр бичсэн байна. Зvй нь гэй, лесби, трансжендер, бисекс зэрэг бэлгийн чиг хандлагыг аль 1973 онд гаж зуршил биш гэдгийг нь баталчихсан юм гэнэ лээ. Тэгсэн мань сурвалжлагч эдгээрийг гаж зуршил гэж “нотлоод” орчин vеийн “толгой євтгєж” буй асуудал, хєгжлийн сєрєг тал гэх мэтээр нэмэлт зvvлт хийжээ. Єдєр тутмын, орон даяар борлуулагддаг, нэр хvнд бvхий хэвлэлийн ажилтан ийм маягаар бэлгийн цєєнхийн асуудалд хандаж байхад нийт олонхийн хувьд vvнд vзэн ядах байдлаар хандах нь аргагvй ч юм уу?

No comments:

Post a Comment