Tuesday, August 18, 2009

Бага нас хийгээд соц vеийн намын залгамж байгууллагуудын тухай

Миний бага нас социализмийн тєгсгєл, шилжлилтийн vе зааг дээр єнгєрсєн. Би бараг хамгийн сvvлийн vеийн пионер байх аа. 1987 онд сургуульд орж байсан хvvхдvvд 1989 оны 2 сард (Д.Сvхбаатарын тєрсєн єдрєєр) пионерт элсэцгээж байсан, тэгэхээр 1990 оны пионер гэж байдаг эсэхийг нь мэдэхгvй юм. Ямартай ч Жуковын мvзей дээр очиж тангаргаа єргєєд гэртээ ирэхэд ээж минь торт, алим, ундаа бэлдчихсэн байж билээ. Тэгэхээр энэ нь их л чухал vйл явдал, нэр хvндийн хэрэг байсан байж таарах нь. Би л лав тэр єдрєє галстукаа формныхоо гадуур зvvгээд хvмvvст харуулах гэж нилээд чармайсан юм даг. Нэг намын систем ноёрхсон, намын гишvvн болно гэдэг асар их нэр хvндийн хэрэг байсан тэр vед vvний залгамж байгууллагын эхний шат болох Пионерийн байгууллагад элсэн орно гэдэг нь єєрєє их л том vйл явдал байсан бололтой юм. 2-р ангиас л пионерт элсэх хvvхдvvдийг сонгож авах гэж том ажил єрнєн, сурлага, хvмvvжлээр хошуучлагч хvvхдvvдийг шалгаруулан, хэдэн 7 хоногийн ємнєєс бэлтгэл ажил нь єрнєдєг байсан сан. Пионерийн тангараг, чин эрмэлзэл зэрэг зvйлсийг цээжлvvлдэг: тvvнд нь “Д.Сvхбаатарын нэрэмжит Монголын Пионерийн байгууллагад элсэн орж... МАХН-ын vйл хэргийг vнэнчээр залгамжлахаа тангараглаж байна” ч билvv энэ мэтчилэн vгнvvд байдаг байсан юм.
Ер нь бол намын аппарат гэж нvсэр хийгээд єндєр хариуцлагатай ажил байж гэдгийг би одоо ухамсарлаж байна. Яагаад гэвэл тухайн vеийн тєрийн тэргvvн байсан Ж.Батмєнх гуайн гуншин нь “МАХН-ын Ерєнхий нарийн нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргvvлэгчдийн дарга” гэсэн байдаг байгаа юм. Єєрєєр хэлбэл МАХН-ын е.н.б гэдэг нь АИХ-ын даргаас илvv єндєр албан тушаал учир эхлээд уг албыг нь бичдэг. Сонин хэвлэлvvд дээр ч гэсэн ЗХУКН ба ЗХУ, МАХН ба БНМАУ гэхчилэн намын нэрийг тvрvvлж бичдэг байсан юм.
Энэ нь тогтолцоо нь дунд сургуулийн бага, дунд ангиудад ч гэсэн илэрдэг байсан. Ангийн дарга гэсэн нэг сэтэрээс гадна Бvлгийн дарга гэсэн бас нэг албан тушаал байх. Ангийн дарга бол анги хамт олныг зохион байгуулах, ерєнхийд нь удирдах, ахлах ажил хийдэг бол Бvлгийн дарга нь Пионерийн бvлгэмийн зєвлєлд харъяалагддаг, хуралд суудаг харьцангуй “улстєрийн ажил” хийдэг байв шvv дээ. Тийм болохоор Бvлгийн дарга нь статусаараа ангийн даргаас илvv эрх мэдэл, нэр хvндтэй болоод ирж байгаа юм. Гажиг тогтолцоо шvv.
За тэгээд сургуулийн пионерийн бvлгэмийн зєвлєлийн дарга, эсвэл (ахлах ангийхны хувьд) эвлэлийн vvрийн дарга болбол бvvр гаараад явчихна. Намын зvгээс єєрийн залгамж халаа байгууллагуудад хэрэгжvvлэх бодлогыг нэвтрvvлэх ажлыг голчлон хариуцдаг аваргууд болчихож байгаа хэрэг. Би тэр эвлэл энэ тэрд нь элсэж vзээгvй, цаг хугацааны хувьд тийм бололцоо ч байгаагvй. Манай хамаатны эгч 8 дугаар ангидаа МХЗЭ-д элсэж байсан бєгєєд тухайн vед ямар шалгуураар яаж элсvvлдэг байсан тухай дурссан нь элэг самраад хаячих шиг болж билээ. Сургуулийн ахлах ангийн сурагчдыг эвлэлд элсvvлнэ гээд л бєєн ажил болдог байж л дээ. Тэгээд бас л бєєн уриа лоозон, тогтсон хэллэг, бас бус юм цээжлэх хэрэгтэй болдог байсан юм байх. Чухам ямар газар, хэн гэдэг эрх мэдэлтэн нь эвлэлд элсvvлдэг байсныг бол мэдэх юм алга. Юутай ч эвлэлд элсэхээр горилогчоос есєн шидийн юм асуудаг байсан гэнэ лээ. Тухайлбал “Чи одоо хаана зогсож байна?” гэх ч юм уу, эсвэл “Чамд одоо цонхоор юу харагдаж байна?” гэх мэтийн зvйлсийг заавал асуудаг байсан бололтой юм. Тэгэхээр нь “Би МХЗЭ-ийн гал улаан шугам дээр зогсож байна”, “Надад цонхоор МАХН, тvvний залгамж халаа болсон МХЗЭ-ийн социалист бvтээн байгуулалт, БНМАУ-ын хєгжил цэцэглэлт харагдаж байна” гэх мэтчилэнгээр хариулах ёстой байсан гэнэ. Хахаха, алаад хаяж байгаа биз?
Vvнтэй холбоотой бас нэг юм ярихад хэдэн онд ч юм дээ Ардын зураач Цогзол гуай намд элэсхээр болж л дээ. Тэгээд бас л дээрхийнх шиг асуулт асуусан юм байх. Уг асуулт нь “Єнгєлзєлгєє гэж юу вэ?” гэсэн бололтой юм. Мань хvн тэгсэн чинь асуулт асууж буй нєхрийн ширээн дээр нь очоод нvvр лvv єнгєлзєж vзvvлснээ “vvнийг хэлнэ” гэсэн гэнэ лээ. Тэгээд намд элсэх шалгалтандаа бvдэрчихгvй юу. Уг нь “БНМАУ-ын халдашгvй дархан хил рvv Японы империалистууд итгэл эвдэн халдахыг хэлнэ” ч билvv дээ тийм утгатай зvйлийг хэлэх ёстой байсан юм гэнэ лээ.

Sunday, August 16, 2009

Сонингийн нийтлэл ба тєрсєн сэтгэгдэл

Єнєєдрийн “Єдрийн сонин” (2009.08.17, Дугаар 198/3275)-д Ю.Дэлгэрмаагийн “Хvйсээ солиулах дон буюу гаж буруу зуршил” нэртэй нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Гомо, лесби зэрэг бэлгийн гаж буруу зуршилтнуудын тоо улам бvр нэмэгдэж, хvйсээ солиулах мэс засал хийлгэх нь хэвийн vзэгдэл болоод байна. Хєгжлийн сєрєг тал болсон иймэрхvv явдал бараг хавтгайрахад хvрлээ... Америкийн ганц хоёр мужид бэлгийн гаж буруу зуршилтнуудад гэр бvлээ батлуулахыг зєвшєєрсєн хууль баталснаас нилээд хэл ам таталсан...” гэх зэргээр бичсэн байна. Зvй нь гэй, лесби, трансжендер, бисекс зэрэг бэлгийн чиг хандлагыг аль 1973 онд гаж зуршил биш гэдгийг нь баталчихсан юм гэнэ лээ. Тэгсэн мань сурвалжлагч эдгээрийг гаж зуршил гэж “нотлоод” орчин vеийн “толгой євтгєж” буй асуудал, хєгжлийн сєрєг тал гэх мэтээр нэмэлт зvvлт хийжээ. Єдєр тутмын, орон даяар борлуулагддаг, нэр хvнд бvхий хэвлэлийн ажилтан ийм маягаар бэлгийн цєєнхийн асуудалд хандаж байхад нийт олонхийн хувьд vvнд vзэн ядах байдлаар хандах нь аргагvй ч юм уу?

Wednesday, August 12, 2009

Эхний бичлэг

За анхны бичлэгээ хийв. Удахгvй шинэ бичлэгvvд оруулах болно.