Tuesday, August 31, 2010

Өнөөдөр нээт хэсч байгаад нэг хүний блогоос тэнгэрт хальсан ижийгээ дурсаж бичсэн бичлэгийг олж уншив. Тэгээд өнөөдөр ахын минь нас барсан өдөр байж гэдгийг гэнэт саналаа.
6 жилийн өмнө биднээс эгнэгт холдон одоход нь хэзээ ч мартахгүй их уй гашууд автах шиг болж байсан. Гэтэл 6 намар өнгөрөхөд ахыгаа хэзээ бурхан болсныг нь мартаж эхэлж байна.
Өөрийгөө насгүй болсноо мэдрээд намайг дуудан: “Х. чи миний хувцсуудыг аваарай, хэрвээ таалагдахгүй бол шатаачихаарай” гэж билээ. Надад жигтэйхэн сайн байсан. Чухам яагаад бусдаас илүүтэйгээр надад илүү амь байсныг нь би одоо ч ойлгодоггүй. Бие нь бүүр муудаад өнөө маргаашгүй болсон байх үедээ ухаан нь орж гаран ээж, аав руу хашгичин байсан атлаа намайг очиход хүүхэд жигтэйхэн их гоморхон уйлж, өөрийг нь арчилж чадахгүй байна гэж аав, ээж 2-ыг надад ховлож байсан сан.
Гэтэл надад бусдаас илүүтэйгээр амиа тавьж байсан тэр л ахыгаа би мартаж эхэлж байх шиг. 6 жилийн өмнөх энэ өдөр ахын минь бие биднээс, надаас үүрд холдон одсон. Харин тэр өдрөөс хойш миний сэтгэл, хүн чанар ахаасаа улам улмаар холдоод байна уу даа
.