Tuesday, August 31, 2010

Өнөөдөр нээт хэсч байгаад нэг хүний блогоос тэнгэрт хальсан ижийгээ дурсаж бичсэн бичлэгийг олж уншив. Тэгээд өнөөдөр ахын минь нас барсан өдөр байж гэдгийг гэнэт саналаа.
6 жилийн өмнө биднээс эгнэгт холдон одоход нь хэзээ ч мартахгүй их уй гашууд автах шиг болж байсан. Гэтэл 6 намар өнгөрөхөд ахыгаа хэзээ бурхан болсныг нь мартаж эхэлж байна.
Өөрийгөө насгүй болсноо мэдрээд намайг дуудан: “Х. чи миний хувцсуудыг аваарай, хэрвээ таалагдахгүй бол шатаачихаарай” гэж билээ. Надад жигтэйхэн сайн байсан. Чухам яагаад бусдаас илүүтэйгээр надад илүү амь байсныг нь би одоо ч ойлгодоггүй. Бие нь бүүр муудаад өнөө маргаашгүй болсон байх үедээ ухаан нь орж гаран ээж, аав руу хашгичин байсан атлаа намайг очиход хүүхэд жигтэйхэн их гоморхон уйлж, өөрийг нь арчилж чадахгүй байна гэж аав, ээж 2-ыг надад ховлож байсан сан.
Гэтэл надад бусдаас илүүтэйгээр амиа тавьж байсан тэр л ахыгаа би мартаж эхэлж байх шиг. 6 жилийн өмнөх энэ өдөр ахын минь бие биднээс, надаас үүрд холдон одсон. Харин тэр өдрөөс хойш миний сэтгэл, хүн чанар ахаасаа улам улмаар холдоод байна уу даа
.

Wednesday, July 7, 2010

Сэтгэл бvvр сонин болгоод хаячихлаа. Тvvнтэй уулзана гэж зvvдлээ ч vгvй явсан. Арга ч vгvй, бvр таг мартсан байсан юм чинь.
Гэтэл 3 хоногийн өмнө би тvvнтэй шатан дээр тааралдав. Танихгvй царайлаад л өнгөрлөө. Тэр өөрчлөгдөөгvй хэвээрээ, 10 жилийн өмнө ямар байсан яг л тэр Б. хэвээрээ.
Б.-тэй анх танилцаад эргvvлж, бас алдаж, сэтгэл хөвсөлзөн явсан тэр vеэс хойш яг 10 жил өнгөрч. Тэгэхэд би чамд хайртай бус, харин өөр нэгэн хайраа мартах гэж чамайг шохоорсон гэж боддог байсан. Харин гэтэл чи надтай дөнгөж “учир ургуулж” эхлэнгvvтээ надаас хөндийрөн өөр залууг сонгож билээ. Тэгэхэд л би ХАЯГДАХ гэсэн vгийг зvрхэндээ дэндvv хvчтэй мэдэрч, хачин ихээр харууссан сан. Магадгvй Б. намайг тэр vед “хаяагvй” бол би тvvнийг хайрлахгvй, тэр миний хувьд зvгээр л хэсэг хугацаанд хамт байсан нэг бvсгvй болоод л vvрд мартагдах байсан биз. “Хаягдал” болсон минь надад хачин гоморхолтой санагдаж, яг тэгээд л би чамд хайртай болсон юм шиг. Чамайг эргvvлж байхдаа хайртай болоогvй атлаа хаягдах мөчид, чамайг өөр залуугийн машинд суугаад алга болох тэр мөчид, надтай уулзахгvй зугтах тэр vеvдэд, яагаад ч юм бусдаас доор vнэлэгдсэнээ мэдрэхдээ, өөрийгөө чамд тоогдоогvйг ойлгохдоо, хэн нэгэн залуу “миний эзэмшлийг” хэнэг ч vгvй аваад явахад нь өөртөө итгэх бардам зангаа алдахдаа хармын сэтгэл хэмжээлшгvй ихээр төрж, тvvнээс хайр ундран гарсан ч юм бил vv?
Тvvнээс хойш нэг л удаа би чамайг харсан. Чи жирэмсэн болчихсон /тэр залуугийн хvvхэд гэдэгт би итгэсээн/ гудамжаар алхаж байхыг чинь машины цонхоор харсан. Тэгээд суудал руугаа учиргvй ихээр нугдайн чамайг харчих вий гэсэндээ нуугдаж билээ. Яагаад чамд харагдахыг хvсээгvйгээ би ойлгоогvй, магадгvй чамтай харц тулгарахаас эмээж байсан биз.
Тэгээд одоо... тодруулж хэлбэл 3 хоногийн өмнө дахин харахдаа: чамайг энэ байгууллагад ажилладаг гэж бодоогvй. Хэдийгээр би энд шинээр ирсэн боловч ажлаа хvлээж авснаас хойш 3 долоо хоногийн хугацаа өнгөрсөн байсан болохоор, тэр хугацаанд чамтай огт тааралдаагvй болохоор энд ажилладаг гэж итгээгvй. Гэхдээ яагаад ч юм энд ажилладаг байгаасай гэж битvvхэндээ хvссэн. Урьд нь харц тулгарахаас эмээж машины суудалд нугдайн сууж байсан атлаа одоо чамайг надтай хамт ажилладаг байгаасай гэж яагаад хvссэн юм бол? Магадгvй ээ, би тэр vеэс хойш өөрчлөгдсөн, өөртөө итгэх итгэлтэй болсон, танай байгууллагад томоохон албан тушаал хашихаар уригдаж ирсэн, vvгээрээ чамд өөрийгөө гайхуулах гэсэн хvсэл гэнэт ундарсан байх.
Харин гэтэл өнөөдөр чи манай хэлтсийн ажилтнуудын өрөө рvv орж ирсэн. Би хажуугийн өрөөнд нь байсан ч чамайг дуу хоолойгоор чинь шууд таниад, олон жилийн өмнө машины суудалд нугдайн чамаас нуугдан байсан шигээ л сандалдаа шигдэн, компьютерийнхээ дэлгэц рvv нvvрээ тулган... Цааш нь юу болсныг мэдэхгvй ээ, миний өрөө рvv орж ирвэл яах вэ гэж л бодож байсан байх... Чамайг гараад явсны дараа утасны жагсаалт шvvрэн чиний нэрийг хайсан. “...-н хэлтэс: мэргэжилтэн Б.” Мөн байна, гэхдээ юу вэ? Хэд хоногийн өмнө над руу энэ хэлтсээс мэйл ирvvлсэн байсан, хэнээс ирvvлснийг нь би огт анзаараагvй өнгөрсөн шvv дээ. Дахиад л ирсэн мэйлvvдээ шvvрдэж vзлээ. Чамаас ирсэн байж, тэр мэйл. Ажил хэргийн холбогдолтой, байдаг л нэг албархуу vгтэй мэйл.
Чиний царайг дахин харахыг тэсгэлгvй хvслээ. Өөртөө ажил зохион чиний байгаа хэлтэс рvv орсон. Даргыг чинь байгаа эсэхийг нь асуухад, дарга чинь гараараа намайг дохиж дуудав. Очтол..., чи яг даргынхаа хажууд суудаг юм байна. Би урьд нь албан тушаалаараа гайхуулж байгаагvй, vvгээрээ сvр бадруулан хэн нэгнийг, ялангуяа өөр хэлтсийн хvмvvсийг захиран тушааж vзээгvй. Гэтэл чамайг хараад, чи яг даргынхаа хажууд сууж байгааг vзээд, яагаад ч юм чамд өмнө нь тоогдоогvйнхээ хариуг авах гэсэндээ ч юм уу, эсвэл “чиний хаясан тэр залуу чинь одоо ийм мундаг хvн болжээ” гэж бардамганах гэсэн ч юм уу, тэгээд одоо vvндээ харамсаасай гэж бодог гэсэн ч юм уу, даргатай чинь их дээрэнгvй өнгөөр харьцсан. Зайлуул даа, ёстой л хvvхдийн санаа байх даа, чиний даргаас чинь дээгvvр хvн шvv гэж л аминдаа гайхуулж, чамайг надад атаархаг гэсэн хэрэг шvv дээ. Дарга чинь хөөрхий амьтан, барьц алдаж байна лээ. Зарим зvйлээ мэдэхгvй болохоороо чамаас лавлан асууж, чамаар хайлгуулж, чамайг явуулж, чамд vvрэг өгч... Би гэхдээ vvнд нь баярлаагvй ээ.
Нэгэнт би чамайг танихгvй царайлан өнгөрсөн, өрөөнд чинь орж ирээд зэрэгцэн суучихаад урьд нь огт харж байгаагvй юм шиг харьцсан болохоор энэ хэвээрээ л байя. Магадгvй, чи намайг танихгvй байсан ч байж болох юм, хэрвээ 10 жилийн дотор би тэгтлээ өөрчлөгдсөн бол... Эсвэл таньсан атлаа яг над шиг жvжиглэж байгаа бол бас л энэ хэвээрээ л байцгаая.
Гэхдээ... гэхдээ л би чамтай танилцмаар байна. Хоёулаа дахин танилцая. Чиний нөхөртэй, хvvхэдтэй эсэх чинь, миний эхнэр хvvхэдтэй эсэх ч хамаагvй. Зvгээр л дахин танилцая. Тэрний дараа ямар харьцаа vvсэх, юу болохыг тэнгэр мэдэг, ер нь цаашид яахыг мэдэхийг ч хvсэхгvй байна.

Friday, February 19, 2010

Тєгсєєгvй шvлэг

Дутуу орсон бороо дараа хаврыг хvлээгээд
Дусал, дуслаар хар єнгє залуу насыг будаад
Шар нар нvгэлт ертєнцийг гийгvvлэхээс залхаж
Саяхан ногоон байсан модод шалдагнан гvйлдээд
Гунигтай байна, энэ амьдрал.
Гунихдаа би-
Цантсан цонхон дээр алганы хээгээ буулгаж
Цайран бvдгэрэх хувь заяагаа хайхрамжгvй ширтэн
Цаашлан холдох багын мєрєєдлєє гар даллан vдээд
Цаг хугацааг бутархай мєнгє шиг vрж сууна...

Ай, хєєрхий 5 жилийн ємнє Бодрол, Орхон форум дээр хэд хэдэн шvлэг сараачдаг байсан сан. Тvvнээс vлдсэн нь энэ л байх шив дээ. Уг нь "Аниргvй шєнийн гvнээс сум мэт харваж ирээд, Алган дээр сууж vзэмжээ тольдсон галт шувуу минь" энэ тэр гэсэн vгтэй миний єєрийн хамгийн дуртай шvлэг байсан чинь сайтуудтайгаа цуг сураггvй болсон бололтой.